Эсгий гутал нь таны биеийн хамгийн том эрхтэн болох арьс, арьсны нүх сүвээр дамжуулан Ланолиныг ялгаруулан арьсыг тайвшруулан уян зөөлөн болгож бактерийг устгадаг. Ноосон эдлэл нь хүний биеэс ялгарах дулааныг маш сайн хадгалж өөрийнхөө жингийн 30% тэнцэхүйц чийгийг шингээж агаарын солилцоог хамгийн сайн явуулдаг тул хөл хөлөргөдөггүй, жинддэггүй, чийгийг гадагшлуулж өгч арьс амьсгалах бүхий л боломжийг хангаж өгдөг.  Байгаль дэлхийд 100% задарч бордоо болон үлддэг_ Органик эко бүтээгдэхүүн Хөл Нүцгэн өмсөх тусам Танд өгөх Ашиг тус нь илүү өндөр бас тааламжтай.
Эсгий гутал норж/ бохирдвол зөөлөн үстэй сойтгоор хөнгөн цэвэрлэж бохирдлыг арилгаад аль болох хуурай газарт ½ хоног сайн хатаагаад өмсөж болно.
1- р арга: Зөөлөн порлонд+ шингэн саван хийж хөөсрүүлээд хөөсөөр нь үрж угаагаад хуурай алчуураар арчиж хатаах – Гар арга 2-р арга : Ул бүтэн оёдолтой загваруудыг угаалгын машинд 15-20 минут хүйтэн усанд+ шингэн вок хийж угаагаад сэгрээд гараад ирэхээр нь гутлын хэвлүүр эсвэл хөлдөө хийж гарын алгаар элэх маягаар хэвлээд хатаахад болно. 3-р арга: Нэрийн дэлгүүрт зарагдаж байгаа гутлын хөөс, зөөлөн алчуураар өдөр бүр хөөсдөж арчиж цэвэрлэж болно. Өнгөлөг бас тоос тогтоц бага тогтоно.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл