Бидний тухай
about us

“Хану Гүрэн” ХХК нь 2017 оны 11 сарын 7 нд“ Mongolian Wool Boots “ нэртэйгээр Page хуудсаа нээн үйл ажиллагаагаа таниулж эхэлсэн ба Ноосон ертөнц хоршооны ууган гишүүн Ц. Хандхүүгийн 2012 оноос хойш хийж бүтээсэн бүтээлийг охин Л. Энхчимэг, Т.Оюунсүрэн нар өвлөн авч үргэлжлүүлэн брэнд болгон үүсэж хөгжсөн үндэсний эсгий гутлын үйлдвэрлэл юм.

Анх өрхийн үйлдвэрлэлээс 4-5 ажилтантай ажлын гараагаа эхэлж байсан тэдний хувьд 2020 онд ЖДҮ-н ( Жижиг Дунд Үйлдвэрлэлийн ) төсөлд амжилттай тэнцэж үйлдвэрийн бие даасан объект болох 2 давхар байртай болсноор нийт ажлын байрны тоо 15-20 болон 3 дахин нэмэгджээ. Ноос самнах, зулах, элэх, хэвлэх, оёх, уллах гээд нийт 8-10 үе шат дамжлага бүхий үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагаа нь 100% гар аргаар хийгддэг ба үндэсний уламжлалт эсгий хийх аргыг орчин үеийн хэв маягт хослуулсан соёлын биет өв бүтээгчид юм.

Mongolia Wool Boots brand нь анх Хятад улсын Харбин хотод эсгий гутлын импортоо хийж эхэлсэн ба өдгөө Япон Улс, Өвөр монголын Хөх Хот, Хайлар, Харбин хотуудад улирлын чанартай импортыг тогтмол явуулж байна.

2022 оны 3 сарын 7-нд өөрийн анхны “Mongolian Wool Boots” нэрийн дэлгүүрийг Төв номын сан Гурвангал худалдааны төвийн 2 давхарт нээсэн ба нийт 50-60 гаруй нэр төрөл загвар бүхий Том хүн Хүүхдийн хосолсон Өвлийн урт түрийтэй гутлаас---- Хавар намар зуны ботинк хүртэлх бүх төрлийн эсгий гутлыг үйлдвэрлэн худалдаалж байна.

Хувьсан өөрчлөгдөх байгаль цаг уурын шинж чанарт тохируулан хүний биед хамгийн таатай эрүүл эко, хөнгөн зөөлөн, шинэлэг загварлаг, түүх соёлынхоо биет өв соёлыг шингээн урлаж, нийгэмд үнэ цэнэ бүтээгч, хүн төвтэй үйлдвэрлэл юм.

100% Hand made Монголын Үндэсний Эсгий Гутлын Үйлдвэр- Mongolian Wool Boots

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл